Барилгын үйл ажиллагаанд баримтлах зарчимд “Механик аюулгүй байдлыг хангах” нь нэн тэргүүнд тавигддаг. Механик аюулгүй байдлыг хангах гэдэгт барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх шаардлага хамаарна.