Даблью Эйч Эй ХХК-ийн тухайд

БИДНИЙ ТУХАЙД...

      Энэхүү компанийг үүсгэн байгуулагч миний бие уул уурхайн салбарт ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хүрээ, арга аргачлал, дүгнэлт, тайлан, зөвлөмж нь үйлчлүүлэгч байгууллагын хэрэгцээнд нийцэхгүй байгааг олж харсан.

Ийнхүү дээрх хэрэгцээг хангах, хөдөлмөрийн нөхцөлийн чанарыг сайжруулах зорилгоор Даблью Эйч Эй ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд ажлын байрны эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийж байна.

Даблью Эйч Эй ХХК нь  Монгол улсад MNS ISO/IEC 17020:2013 стандартаар итгэмжлэгдсэн анхны компани боллоо.

        Манай компани Монгол, Америк, Австрали, Тайвань зэрэг улсын их дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн, мастер, докторын зэрэг хамгаалсан туршлагатай, мэргэшсэн боловсон хүчнээр багаа бүрдүүлсэн билээ.

         Бид "Ажлын байр-Эрүүл мэнд-Ажлын байр" гэсэн эрхэм зорилго дэвшүүлж, Үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн, мэргэжлийн цогц үйлчилгээ бүхий байгууллага болохоор алсын хараагаа тодорхойллоо. Энэхүү зорилтынхоо хүрээнд "хүн амьдралынхаа нийт хугацааны гуравны нэгийг ажлын байранд өнгөрүүлдэг" гэсэн ДЭМБ-н судалгаанд үндэслэн ажлын байранд ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, ажил олгогчдын ХАБЭА-н зардлыг оновчтой удирдах нөхцөлийг буй болгох арга зам бол эрүүл мэндийн ИХ эрсдэлүүдийнг илрүүлж, удирдах нь хамгийн шилдэг арга хэмээн үзэж Та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.

        Бид Ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг хийж, гарсан үр дүнд үндэслэн Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Олон улсын стандартад нийцүүлэн мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.

Данжаадын
Болдмаа

Үүсгэн байгуулагч, Захирал, АУ-ны магистр

Б
Гантулга

Хүний их эмч, ерөнхий мэс заслын эмч мэргэжилтэй

Санжаасүрэнгийн
Ганцацрал

Эрүүл ахуйч, мэргэжлээрээ 12 жил ажилласан туршлагатай

Холбогдох