Ажлын байрны эрсдэлд суурилсан Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ

ЯАГААД...

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх ёстой вэ?

       Монгол улсын хэмжээнд уул уурхай, барилгын салбар, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан ажлын байран дах осол, мэргэжлээс шалтгаалах өвчин нэмэгдэж байна хэмээн үзэж Улсын их хурлаас 2015 онд ХАБЭА тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуулийг хэрэгжүүлэхийн тулд Хөдөлмөрийн яамны сайд 2015 онд А/223 тоот тушаал гарган Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний журмыг дагаж мөрдөж байгаа билээ.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн
    • 31.2 “Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болох болон тухайн ажлын байрны үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрт нь химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бол жилд нэгээс доошгүй удаа ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэнэ”,
  • Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний журамд
    • Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага энэ журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

ХЭНЭЭР...

              Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх вэ?

  • 2017 оны 12 сард батлагдаж 2018 он 7 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж байгаа "Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай" хуулийн
    • 15.4-т “Зөвхөн итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага тохирлын үнэлгээ хийнэ”.
    • 15.7 дугаар зүйлд “15.4-т заасныг зөрчиж тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулахыг хориглоно”.
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн
    • 31.1 “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллага батлагдсан журмын дагуу хийнэ”

Эрсдэлд суурилсан ажлын байрны

ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛИЙН ҮНЭЛГЭЭ гэж юу вэ?

  • Эрсдэлд суурилсан ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ нь ажлын байрны орчны
    • Хими
    • Физик
    • Физиологи
    • Хортой хүчин зүйл г.м эрсдэлүүд, тэдгээрийн эх үүсвэр, технологийн үйл ажиллагааны онцлог зэргийг харгалзан үзэж хэмжилт судалгаа хийх, үр дүнг хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартаар тогтоосон ажлын байрны тохиромжтой болон зөвшөөрөгдөх хэмжээний үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт хийж эрсдэлт хүчин зүйлийг илрүүлэх, үр дагавар нөлөөллөөр нь эрсдэлийн зэргийг тодорхойлдог нэгдмэл үйл ажиллагаа юм.
  • Энэ үнэлгээний үр дүнд ажлын байрны ИХ эрсдэлүүдийг тодорхойлж, одоогийн хяналтын үр ашгийг тооцож хөдөлмөрийн нөхцөлийн "Хэвийн", "Хэвийн бус" ангилалд хамруулах нотолгоог бий болгох тал дээр илүүтэй анхаардаг юм.

ГАРАХ ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ:

Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийснээр...

  • Ажил олгогч Хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээг төлөвлөх, ХАБЭА-н зардлаа зөв зарцуулах, ажиллагсадын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх;
  • Ажилтнуудад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл, хортой, аюултай хүчин зүйлээс эрүүл мэндэд учрах эрсдэл, түүнээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэх;
  • Ажлын байранд ажилтныг нийтийн болон хувийн хамгаалах хэрэгслээр хангах;
  • Ажлын байрны нөхцөлд дотоодын хяналт хийх, ИХ эрсдэлийг бууруулах;
  • Эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгийг бүлэг тус бүрт оновчтой зохион байгуулах;
  • Хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөлийн ангиллаар мөн хортой, халуун, хүнд нөхцөлөөр хөнгөлөлт үзүүлэх;
  • Нэмэлт даатгалд хамруулах;
  • Хөдөлмөрийн нөхцөлийн мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Мэргэжлийн өвчнийг тогтоох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж, тогтоох;
  • Ажил олгогч, ажилтны хооронд хөдөлмөрийн нөхцөлийн асуудлаар гарсан маргааныг шийдвэрлэх;
  • Аюултай ажил үүрэг гүйцэтгэхийг хязгаарлах, тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэх шийдвэр гаргахад хууль эрх зүйн баримт болно.

Холбогдох