"ШУДАРГА" байдал, "НУУЦ"-ыг хадгалах
ТА АМЬДРАЛЫНХАА ГУРАВНЫ НЭГИЙГ АЖИЛ ДЭЭРЭЭ ӨНГӨРҮҮЛДЭГ БОЛОВЧ ТАНЫ АЖИЛЛАЖ БАЙГАА ОРЧИН ЭРҮҮЛ, ТААТАЙ ЭСЭХИЙГ АНЗААРАХГҮЙ ЯВСААР ТА ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА!!!
Аж ахуйн нэгж, байгууллагын өвөрмөц хэрэгцээнд үндэслэж ажлын байран дах эрүүл мэндийн аюул эрсдэлийг үнэлж, эрсдэлийг зөв удирдаж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах болон бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, тусламж үйлчилгээ дутагдалтайгаас өнөөдөр Монгол улсад:
- Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуй гэдэг нэрийн дор эрүүл мэндийн их эрсдлүүд анхаарлын гадна үлдсээр.,
- Ажилтнууд хэвийн бус нөхцөлд орж цалингийн нэмэгдэл авах нь туйлын зорилго мэт ойлгож, ирээдүйд таны эрүүл мэнд хэрхэн эрсдэхийг үл тоосоор.,
- Ажил олгогчид ажилтнуудынхаа эрүүл мэндээс илүү байгууллагынхаа нэр хүндийг өсгөх, хандив тусламж, реклам сурталчилгааг нийгмийн хариуцлага гэж үзсээр.,
- “Хэвийн бус нөхцөл”-ийг бүгд хүлээн зөвшөөрч, үр дүнд нь нийгэмд тахир дутуу хүмүүсийн тоо олширсоор, насны тэтгэврээ хүлээлгүй биднийг орхисоор.,
- Ажилтнууд хөдөлмөрийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хандах, итгэлийг нь хүлээхүйц мэргэжлийн байгууллагагүйгээс тэдний эрх ашиг хохирсоор.,
- Ажил олгогч эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажилтнуудаа хамруулдаг хэдий ч оновчгүй шинжилгээнд хамруулж үргүй зардал гаргасаар.,
- Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг жил бүр өөр өөр эмнэлгээр хийлгэснээр байгууллага дээр өвчтөний түүх нэгдсэн бүртгэлгүй байсаар.,
- Удирдлагууд эрсдэлтэй ажлын байрны ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж буурч байгааг үл анзаарсаар.,
- Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал тулгамдсан хэвээр шийдлээ хүлээсээр байна