card
/

Манай байгууллага нь

 

       Даблью Эйч Эй ХХК нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж  ахуйн нэгж, иргэнд мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх зорилготой байгуулагдсан Хөдөлмөрийн эрүүл ахуйн зөвлөх компани юм.

        Манай компаний  Мэргэшсэн, Туршлагатай баг хамт олон ажил олгогч Танд  MNS OHSAS 18001 стандартын шаардлагад нийцсэн Олон улсын аргачлалаар эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээг хийх бөгөөд зардал хэмнэсэн, үр ашигтай аргаар эрсдлийг бууруулахад тусалж, зөвлөх болно.

 Энэ компанийг байгуулсан энэ цаг үед:

     Аж ахуйн нэгж, байгууллагын өвөрмөц хэрэгцээнд үндэслэж ажлын байран дах эрүүл мэндийн аюул эрсдлийг үнэлж, эрсдлийг зөв удирдаж, ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах болон бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад мэргэжлийн зүгээс зөвлөх, туслах үйлчилгээ дутагдалтайгаас Өнөөдөр Монгол улсад:

  • Хөдөлмөрийн эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал тулгамдсан хэвээр шийдлээ хүлээсээр.,
  • Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуй гэдэг нэрийн дор эрүүл мэндийн эрсдлүүд анхаарлын гадна үлдсээр.,
  • Ажилтнууд хэвийн бус нөхцөлд орж цалингийн нэмэгдэл авах нь ажлын байрандаа өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалах орчин бүрдүүлэхээс илүү туйлын зорилго мэт ойлгосоор.,
  • Ажил олгогчид ажилтнуудынхаа эрүүл мэндээс илүү байгууллагынхаа нэр хүндийг өсгөх, хандив тусламж, реклам сурталчилгааг нийгмийн хариуцлага гэж үзсээр.,
  • “Хэвийн бус нөхцөл”-ийг бүгд хүлээн зөвшөөрч, үр дүнд нь нийгэмд тахир дутуу хүмүүсийн  тоо олширсоор., насны тэтгэврээ хүлээлгүй биднийг орхисоор.,
  • Ажилтнууд хөдөлмөрийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хандах, итгэлийг нь хүлээхүйц мэргэжлийн байгууллагагүйгээс тэдний эрх ашиг хохирсоор.,
  • Монгол улсад уул уурхай, дэд бүтэц, барилга, боловсруулах үйлдвэрүүд хөгжиж байгаатай уялдан Төрийн болон Төрийн Бус Байгууллагууд, Аж aхуйн нэгж, Иргэнд мэргэжлийн зөвлөгөө, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа маш чухал байгаа.

 

 Энэ нөхцөлд Бид энэхүү ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ АХУЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ санаачилсан болно.

Илүү ихийг эндээс

Бидний эрхэм зорилго

Бидний үйлчилгээ

Эрсдэлд суурилсан сургалт

Бид мэргэжилтнүүд болон инженер техникийн ажилчдад зориулж Хөдөлмөрийн эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх, бууруулах хяналтын арга хэмжээг оновчтой хэрэгжүүлэх нь байгууллагад хэрхэн тус болдог, мөн хэрхэн хэрэгжүүлэх гэх мэт олон сургалтуудыг хийдэг.

Эрүүл ахуйн хэмжилт

 Эрсдлийн болон нөхцөлийн үнэлгээ хийсэн байгууллагуудад цаашид мэдээллийн сан үүсгэж байнгын хяналт, аудит, эрүүл ахуйн хэмжилт хийж,  эрсдэлд суурилсан эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, мэдээлэл сургалт сурталчилгаа хийх арга зүйгээр хангах ажилладаг.

Тайлангийн уулзалт

Үүнээс гадна бид авсан дээж, хийсэн судалгаандаа үндэслэн доголдлыг арилгах эрдлийг буулгах аргачлалуудын талаар удирдлага болон холбогдох мэргэжилтнүүдэд тайлашнан, эрсдэлд өртсөн ажилчдад хэрхэн туслах тал дээр зөвлөгөө өгдөг.

 

Бидэнд хандвал...

Бид заавал хариу холбогдоно.

И-Мэйл хаяг

  [email protected]
  wha.mn

Утас

  +976 70001087, 99870461, 99870491

Хаяг байршил

  СБД, 5 хороо, 5 хороолол, Голомт хотхон

Бидэнтэй холбогдох

Харилцагчийн сэтгэгдэл

Сургалт өгөөж үр дүн ихтэй сайхан сургалт боллоо. Грийнсофт ХХК -н хамт олонд баярлалаа.
  • Амар

    Сургалт өгөөж үр дүн ихтэй сайхан сургалт боллоо. Грийнсофт ХХК -н хамт олонд баярлалаа.

    Амар Грийн софт ХХК - CTO
  • Хулан

    өө гоё гоё

    Хулан харилцагч

Холбогдох