Таны ажиллаж байгаа компани эсвэл салбарын албан тушаалаас үл хамааран ажлын байрны эрсдлийг албан ёсоор үнэлснээр тодорхой үр ашиг хүртэж болно. Оффист ажилладаг ч бай, барилга байгууламж, цөмийн тоног төхөөрөмж дээр ажилладаг ч бай эрдслийн үнэлгээг хийж болно. Ажлын байрны эрсдлийн үнэлгээг заавал төвөгтэй, сунжирсан байдлаар хийх албагүй. Бэртэл гэмтэл, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд ажлын байран дахь аюул ослыг шударгаар харах нь чухал. Ингэснээр ажил тасалдах явдлыг бууруулах, даатгалын хураамжийг бууруулах, хуулийн асуудлыг цөөлөх гэх мэт санхүүгийн үр ашигтай байдаг.
Алхам 1
Ажлын байран дахь аюул ослыг тодорхойл. Тэдгээр аюул осол нь ажлын байр бүрт харилцан адилгүй байж болно. Жишээ нь, хэрэв та оффист ажилладаг бол ажлын байрны аюул осолд дуу чимээ, нүдний хэт их ачаалал, стресс, тохиромжгүй сандалд удаан хугацаагаар сууснаас болж нурууны өвчтэй болох гэх мэт зүйлс байж болно. Хэрэв та барилга байгууламж дээр ажилладаг бол өндрөөс унах, цахилгааны хэрэгслээс гэмтэл бэртэл авах эрсдэлтэй байдаг.
Алхам 2
Аюул осол бүр дээр хэн, хэрхэн өртөж болохыг анхаарч үз. Аюул осолд илүү өртөх магадлалтай бүлгийг тодорхойл. Жишээ нь, тусгай талбар эсвэл өрөөнд ажиллаж байгаа туршлагагүй ажилчид тодорхой аюул, осолд өртөх магадлалтай байдаг.
Алхам 3
Болзошгүй аюул, ослыг үнэл. Ингэснээр ажлын байран дахь аюул ослыг эрэмбэлэхэд тустай бөгөөд ажилчдад учирч болох болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Ажилчид хамгийн ихээр үр ашгийг нь хүртэж болох аюулгүй байдлын хэмжүүрүүдэд анхаар. Жишээ нь, хэрэв та ресторан ажиллуулдаг бол ажилчид гал тогооны хальтирхай шалан дээр хальтирч унах эрсдэлтэй байж болно.
Алхам 4
Ажлын байрны аюул ослыг арилгах аргуудыг та олж чадна. Хэрэв аюул ослыг арилгах нь бүхэлдээ практик ач тустай биш бол бодитоор тохиолдож байгаа аюул ослын эрсдлийг хянаж, бууруулах боломжтой. Жишээ нь, хэрэв та ажилчдаа зайлшгүй өндөрт ажиллуулах шаардлагатай бол тэднийг аюулгүйн тоног хэрэгслээ өмсч, зүүх, барилгын угсардаг шатаа суурилуулах зэргийг шаардаж, аюул ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нэмэлт сургалтанд хамруул.
Алхам 5
Эрдслийн үнэлгээний үр дүнг бичиж тэмдэглэ. Өөрийнхөө тодорхойлсон эрсдлийн хэмжүүрүүдээ хэрэгжүүлж, үр дүнг нь ажилчидтайгаа хуваалц. Эрсдлийн үнэлгээг бичгээр үйлдэх нь ихэнхдээ хууль ёсны шаардлага болоод байгаа юм. Түүнчлэн энэ нь ажилчид аюул осолд өртсөн тохиолдолд тэднийг хамгаалах ухаалаг алхам хийсэн гэдгийг батлах баталгаа болохоос гадна хуулийн хариуцлагыг ч бууруулж байдаг.