Бид дараах үйлчилгээг санал болгож байна...
Маягт: WHA-P01-F01
ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЫГ ХАДГАЛАХ ДЭЭД УДИРДЛАГЫН МЭДЭЭЛЭЛ
Даблью Эйч Эй ХХК-ийн гүйцэтгэх захирал миний бие MNS ISO/IEC 17020:2013 "Тохирлын үнэлгээ, хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд хяналт тавигдах шаардлага, MNS ISO/IEC 17020:2013 Стандартын 4.1.5 дугаар заалт ёсоор итгэмжлэлийн тогтолцооны шударга ёс болон нууцын журмын шаардлагыг бүрэн ойлгосны үндсэн дээр энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Даблью Эйч Эй ХХК нь арилжаа, санхүүгийн болон бусад аливаа ашиг сонирхлын нөлөөнд автахгүйгээр эрсдэлийн болон нөхцөлийн үнэлгээний бодит нотолгоонд үндэслэж, хяналтын болон шийдвэр гаргах үйл ажиллагааг хараат бус, шударга байдлаар гүйцэтгэж ажиллана.
Түүнчлэн "Хүн төрөлхтний хүний эрхийн түгээмэл зарчмын тунхаг бичиг", "Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үндсэн стандарт"-ын дагуу үйл ажиллагаандаа арьс өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон бусад үзэл бодол, нийгмийн гарал, өмч зэргээр ялгаварлан гадуурхахын эсрэг мөн түүнээс урьдчилан сэргийлэх бодлого баримтлан ажиллана.
Даблью Эйч Эй ХХК нь өөрийн үйл ажиллагаандаа тохирлын үнэлгээ хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд Тавих шаардлага стандартын бүх заалтыг мөрдлөг болгон ажиллахаа амлаж байна.
Хяналтын үйл ажиллагааг гүйцэтгэх явцад олж авсан, бий болсон үйлчлүүлэгчийн талаарх бүх мэдээллийн нууцыг Даблью Эйч Эй ХХК болон компанийн бүх ажилтнууд хадгална. Энэхүү мэдээллийг үйлчлүүлэгчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр бусад талд задруулахгүй байх үүргийг хүлээнэ.
Миний өгсөн амлалттай холбоотой аливаа хариуцлагыг бүрэн хүлээнэ.
Огноо: 2025.01.06
Захирал: Д.Болдмаа
Бид ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг Олон улсын стандартын түвшинд хүргэхээр ажиллаж байна.
Ажлын байрны эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийснээр эрүүл мэндэд нөлөөлж буй эрүүл мэндийн их эрсдэлтэй болон түүнд өртөж буй бүлгийг тодорхойлно.
Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийснээр хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийг тодорхойлно.